Дэмжээрэй
Өнөөдөр миний блог арай өөр өнгө төрхтэй болоод байгаа юм. Банжиг мэдлэг болон блогчдын дунд архагшиж байгаа Опал дүү болон Мами анд нарын санаачлагаар блогдоо анх удаа баннер байрлуулдаг гэжийшд. Хогны эсрэг залуусын дуу хоолойг энэ баруун гар талд, харин Мами андын Монгол Омогшлыг тээр тэр доор оруулсан байгаа. Эзэнтэйгээ адил овоо урт баннер байна билээ. Опалыхтай зэргэцүүлээд хажууд тавих гэсэн чинь хөл нь хөнжилнөөсөө гараад байгаамуу, эсвэл бүүр тасраад унацан юм уу бүү мэд нэг л дутуу дулимаг хачин харагдаад байсан.

"Дэмжээрэй" цааш унших »
Дандаа л засна гэхийн, бүгдийг засчих юм байна л даа
Би нэг зүйлийг сайн ойлгодоггүй ээ. Бүүр толгой эргэж, тархи гашилчихдаг гээч. Гэхдээ аргагүй байх л даа, их ѳргѳн хүрээтэй эд юм шиг байгаан. 
Би уг нь Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэхдээ хотоо сайн мэддэггүй юм. Энэ тэрүүгээр нь явж, элдэв янзын нүх сүв энэ тэрээс нь авхуулаад ийш тийшээ зорчдог чиглэлийн автобусыг ч сайн мэдэхгүй, дандаа л алхаж явдаг болхоор. За энэ ч яахав. Алхаж явахдаа энд бичих гээд байгаа зүйлийг бишгүй л нэг харжийш дээ. Хаа сайгүй л засвар гэсэн бичиг байх юм.

"Дандаа л засна гэхийн, бүгдийг засчих юм байна л даа" цааш унших »
Гэгээн минь
Би ѳчигдѳрийн бичлэгээсээ болоод их олон хүнд зэмлүүллээ. Тэгээд ѳнѳѳдѳр нүглээ наминчлах хэрэгтэй байх. Олон хүний уур, нервийг барж, хооронд нь маргалдуулаад би их нүгэл үйлджээ. "Чи хүмүүсийг муудалцуулчихаад их баясаж байна", "Чи их эмзэг сэдэв хѳндѳж, маргалдууллаа", "Чи хүмүүсийг хүчирхийлэхээ боль" гээд дайрч давшилсан бүүм болдог гэжийшд. Үнэндээ над шиг хариугүй амьтанд хүчирхийлүүлдэг хүн гэж юу байхав. 

"Гэгээн минь" цааш унших »
Цамаан үг...
Бид ер нь алийн болгон гуйлга гуйж амьдрах юм бэ?. Тэнэг, улиг болсон асуулт байгаа биз. Тэгсэн ч гэсэн яадын, энэ тухай хэдэн цамаан үг хэлхээдхий даа.

Ѳчигдѳр мэдээгээр Хятадын засгийн газар манайд 300 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо гэнэ. Хэд хоногийн ѳмнѳ М.Энхболд Европ руу айлчлал хийсэн. Ирэхдээ бас л хоосонгүй ирж байгаан. Авсрийн Засгийн газартай зам тээвэр, уул уурхай, боловсролын салбарт хамтрах ажиллахаар боллоо гэнэ. Ѳнѳѳхийг нь манай хэдэн мэдээллийн хэрэгслүүд гавъяа байгуулсан аятай нэгдүгээр нүүрэндээ томоос тос гарчиглаал, телевизүүд нь тор мэдээ болгоод мѳн хуйларцгааж байнаа. 

"Цамаан үг..." цааш унших »
Монголд буй мооднууд
Манай монголчуууд асуудлыг их амар аргаар шийддэг. За нөхөр минь чамайг суудлаас чинь хуснаа гэхээр тэгүүл надад бас хэлэх үг байгаа, би цаг нь болхоор хэлнэ. Зүгээр ажилаасаа хусагдахгүй шүү гэдэг алдарт үгтэй шинэ моод бий болсон. Бүгд л нэг но-той байдаг болхоор тэрнээс нь айгаад больчихно. Зүгээр сайн танихгүй хүн дээрээ очоод чиний бүх юмыг мэдэж байгаа гэхэд л би чиний төлөө юу хийх вэ гээл ирнэ. Тэр алдартай бие биенээ хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр сүрдүүлээд байгаа цаг нь болхоор хэлэх үгийг нь манай шүүх цагдаа, прокурорын байгууллагуууд шалгаж болдогүй юм байхдаа. Эсвэл хүчний байгууллагын өөдөөс бас би та нарын бүх юмыг мэднэ гээд хэлчихдэгийн болуу. Мэдээлэлээр рекетлэж байгаа хэрэг шүү дээ. энэ нэг моод.

"Монголд буй мооднууд" цааш унших »
Баяртай гэж хэлж чадахгүй нь...
Би ѳнѳѳдѳр их гунигтай байнаа. Сүүлийн 3 жил хамт байсан нэг зүйлээсээ аргагүй эрхэнд салах гээд байна. Салая гэж салсангүй салаа замын эрхээр ч биш, зүгээр л чи минь надад хэрэггүй болоол салж байгаан шүү за гэж хэлмээр байна. Хэдийгээр чи надад хэрэггүй болсон ч би чамайг ѳѳр хэн нэгэнд ѳгмѳѳргүй санагдхын. Тиймээс шууд л хогийн саванд хийгээд тагийг нь бѳх гэгч нь таглачий даа, бээлийхэн минь. Чамайгаа сүүлийн замд чинь үдэхээсээ ѳмнѳ чинийхээ алдар гавьяаг магтан дуулюу.  

"Баяртай гэж хэлж чадахгүй нь..." цааш унших »
Өвөл ургасан яргуй
Хавраа голж өвөл ургасан хөөрхөн яргуй. Борооны дараах солонго адил, шөнийн тэнгэрт гялалзах од шиг байхыг хүссэн танхил цэнхэр яргуй цаснаас цухуйжээ. Хээрийн салхинд сэвших өвсний ганц нахианаас ч эмзэгхэн гэдгээ яргуй мэдсэнгүй. Яагаад гэвэр яргуй өвлийг хавар хэмээн андуурч дэлбээгээ нээсэн. Нар илчээрээ дэндүү их ээснийг цэнхэр яргуй хавар ирлээ хэмээн андуурсан хэрэг. Магадгүй үүлэн чөлөөний наран ч юм бил үү. Яргуй үүнийг ч мэдэхгүй гэнэн. Аз болоход нар үүлэн чөлөөнийх биш ажээ. Тэнгэрт нэг ч үүлгүй тогтуун сайхан өдөр тэр цухуйсан байв. Гэвч...

"Өвөл ургасан яргуй" цааш унших »
Бид өөрснөө ихэнх тохиолдолд алддаг
Би архитектор инженер биш гэдэгээ эхлээд хэлчий. Тэхдээ би хот төлөвлөлтийн зураг төслийн ажлуудыг үзэж байсаан. Үнэхээр цогц иргэдэд үйлчлэх үйлчилгээтэй, цэцэрлэг сургуультай бүх юмтайгаар л төлөвлөсөн байдаг юм билээ. За тэр зураг төслийн хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөлт гэж гардын байна лээ. Тэр нь бас хөөрхөн юм төлөвлөнөө.  Тэгээд байшин барих гэсэн иргэд тухайн газар дээр зориулалтын дагууу зураг боловсруулж төсөл сонгон шалгаруулахаар юмуу дуудлага худалдаа гэсэн зарчмаар газар авдаг. Дуудлага худалдаагаар авсан ч тухайн зориулалтын дагуу л хэрэглэх ёстой. тэгээд дараа нь барих барилгынхаа зураг төслийн маш олон гарын үсэг цуглуулж байж авдаг гэнэ лээ.

"Бид өөрснөө ихэнх тохиолдолд алддаг" цааш унших »
Шалчиганасан залуучуудыг юутай зүйрлэж болох вэ?
Би уг нь өглөө бүр ажилруугаа алхдын. ӨНөө өглөө оройтож гараад, хоцох шахан байж микрт суулаа. Автобусны буудал дээр хэдэн минут микро хүлээсэн л дээ. Микрүүд ирээд л тийш  ийшээ явлаа гээл орилж орилж л явна. Ер нь монголд микро автууснууд шиг залуус олон байгаан байна гэж бодлоо.

"Шалчиганасан залуучуудыг юутай зүйрлэж болох вэ?" цааш унших »
Бүсгүй би-Хайртай хүнтэйгээ уулзахдаа...
Би ер нь бодлоо л доо. Одооноос эхэлж өөрийгөө гоёж, гоодож эхлий. Бие хаа, үс зүсээ янзалж байя гэж. Алийн болгон өглөө бүр нүүрэндээ 2 цаг зууралдан байж шавар нааж байхав дээ. Одоо ямар жоохон хүүхэд биш, хэртэй хувцастай, уранхай шилэн трикотой, түрий нь томдсон бакалтай явхав гэж бодоод өөрийгөө өөрчлөхөөр хатуу шийдлээ. Энэ үг яриагаа ч засч янзлий. Ер нь нэг өөртөө инжнерчлэлийн арга хэмжээ авий гэж саналаа.

"Бүсгүй би-Хайртай хүнтэйгээ уулзахдаа..." цааш унших »
(Нийт: 39)